Актлагдсан машины тэвшийг ЭШ-10/70 экскаваторын шанага болов

Багануур ХК-ийн Г.Соронзонболд даргатай засварын хэсгийн хамт олон ЭШ 10/70 экскаваторын 5 дах шанагаа үйлдвэрлэж ашиглалтанд орууллаа.

Актлагдсан технологийн авто машины хуучин тэвшийг ашиглаж хийсэн 2 дахь шанага үйлдвэрлэлд нэвтэрч буй нь энэ. Өмнө нь 2021 оны 11-р сард анх актлагдсан машины тэвшийг ашиглаж шанага хийсэн нь үйлдвэрлэлд амжилттай туршигдсан. Энэ удаагийн шанагагыг хийхдээ техникийн ашиглалтын нөхцөлд тааруулж чанарын хувьд өмнөхөөс илүү сайжруулсан юм. Багануур ХК-ийн уурхайчин хамт олон цахилгаан дулааны станцуудыг нүүрсээр найдвартай хангахын зэрэгцээ өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан импортыг орлож, компанийнхаа эдийн засагт бодит хэмнэлт гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэсээр байна.  

Share this story!