Ажлын байр – Програм зохиогч

Энэхүү ажлын зарлалд анкет авах хугацаа дууссан болно.

Багануур ХК нь Улаанбаатар хотын Багануур дүүрэгт ажиллах “Програм зохиогч” ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Ажлын байрны зорилго нь:

Компанийн мэдээллийн технологийн чиг хандлагад нийцсэн програм хангамж боловсруулах, технологийн дэвшилд тулгуурлан компанийн мэдээллийн технологийг хөгжүүлэх боломжийг судлах, санал гаргах, хэрэгжсэн програм хангамжийн жигд ажиллагааг хангах

Программистын ажил үүргүүд:

  • Компанийн мэдээллийн технологийн чиг хандлагад нийцсэн програм хангамж боловсруулах
  • Шинээр нэвтрүүлж буй програм хангамжийн туршилт, сорилыг хийж, техникийн онцлогуудыг тодорхойлох
  • Тусгай зориулалтын програм хангамжуудын засвар үйлчилгээ хийх
  • Тусгай зориулалтын програм хангамжийн чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх
  • Шинэ техник технологид суралцан компанийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх

Тавигдах шаардлага

  • Програм хангамжийн чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Мэдээллийн технологийн салбарт 1-аас дээш жил ажилласан байх
  • c#, vbasic, mssql програмчлалын хэлүүдийг ашиглан програм хангамж боловсруулах чадвартай байх
  • Web програмчлалын хэлүүдийг ашигладаг байх нь давуу тал болно
  • Мэдээлийн сан удирдах програм хангамжийн зохих түвшний ойлголттой байх
  • Шинийг эрэлхийлэгч, логик сэтгэлгээ сайтай, бүтээлч, ажилдаа идэвхи санаачлагатай, шударга үнэнч байх
  • Багаар хамтран ажиллах, цаг баримталдаг, хариуцлагатай, харилцааны өндөр соёлтой байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний зохих мэдлэгтэй байх
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг өндөр түвшинд эзэмшсэн байх
  • Тухайн ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх

Та ажилд орох хүсэлт гаргах бол доорх анкетыг бөглөн hr@baganuurmine.mn руу э-шуудан илгээнэ үү.

Share this story!