БАГАНУУР ХК-ИЙН УУРХАЙЧИН ХАМТ ОЛОН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БҮХ ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛСЭН АМЖИЛТААР УУРХАЙЧДЫН БАЯРАА УГТЛАА.

Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур, тэргүүлэх чиглэл болсон Уул уурхай, Эрчим хүч, нүүрсний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Уурхайчдын өдрийг тохиолдуулан Багануур ХК уурхайчдын баярын хурлаа 12-р сарын 22-ны өдөр хийж, оны шилдэг ажилтнуудаа тодрууллаа. Багануур ХК-ийн уурхайчин хамт олон үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр биелүүлсэн амжилтаар уурхайчдын баяраа угтаж байна. Тухайлбал: 2022 онд 16.15 сая/м3 хөрс хуулж, 27сая/м3 уулын цулын ажил хийснээр нийт уулын цулын төлөвлөгөө 108.4 хувиар, 4.35 сая тонн нүүрс олборлож борлуулснаар төлөвлөгөө 101 хувиар биелэж байгаа нь уурхайчдын маань ажлын амжилт юм. Уурхайчдын баярын хуралд Улсын их хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Багануур дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Отгонболд нар оролцож уурхайчин хамт олонд мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэлээ. Баярын хурлыг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал нээж үг хэллээ. Тэрээр 2022 он бол манай уурхайчдын хувьд ажлын өрнүүн амжилттай жил байлаа. Хил гааль хаалттай, эдийн засаг нийгмийн хүнд үед уурхайчид маань үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө үзүүлэлт бүрээр биелүүлэн ажиллаж, Монгол улсын эрчим хүчний салбарын өмнө хүлээсэн үүргээ нэртэй төртэй биелүүлэн ажиллалаа. Байнгын найдвартай хариуцлагатай байдаг уурхайчдадаа талархал илэрхийлье гэсэн юм.

Баярын хурлын үеэр уул уурхайн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим уурхайчдыг төрийн одон медалиар шагнасныг УИХ-ын гишүүд, комданийн удирдлагууд гардуулж баяр хүргэлээ. Үүнд:

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор:

– Үйлдвэр технологи эрхэлсэн дэд захирал – Намсрайжавын Базарсүрэн

Алтан гадас одонгоор:

– Уулын 2-р хэсгийн Экскаваторын машинч-Ширнэнгийн Баатархүү

– Үйлчилгээний автомашины хэсгийн Жолооч- Лувсандоржийн Чомбо

– Техникийн бодлогын хэлтсийн Ерөнхий цахилгаанчин – Даваагийн Батболд

– Ахмад уурхайчин -Шаравын Алгаа

– Ахмад уурхайчин – Батлантуугийн Наранчимэг

Хөдөлмөрийн Хүндэт медалиар:

– Засварын хэсгийн Токарьчин, фрезерчин – Цэрэндоржийн Алтанхуяг

– Уулын 1-р хэсгийн экскаваторын машинч – Төмөрбаатарын Энхболд

– Технологийн бодлогын хэлтсийн ерөнхий маркшейдер-Сүхбаатарын Мөнхжаргал

– Технологийн автомашины ашиглалтын хэсгийн хяналтын инженер- Сэнгэренчингийн Дамбаренчин

– Ахмад уурхайчин – Батчулууны Нансалмаа

– Ахмад уурхайчин – Сандагийн Батбуян нарыг шагналаа.

Багануур ХК-ийн 2022 оны Хөдөлмөрийн аваргаар дараах ажилтнууд шалгарлаа.Үүнд:

1. Хөдөлмөрийн аварга Удирдах ажилтнаар Технологийн бодлогын хэлтсийн дарга Чинчулууны Наранбат

2. Хөдөлмөрийн аварга Инженер техникийн ажилтнаар Нүүрс бутлан ачих хэсгийн Ээлжийн мастер Пүрэвийн Ариунаа

3. Хөдөлмөрийн аварга Экскаваторын машинчаар Уулын 2-р хэсгийн ЭКГ-10И №1941 экскаваторын машинч Найдангийн Батхүү

4. Хөдөлмөрийн аварга Оператор жолоочоор Технологийн авто машины ашиглалтын хэсгийн HD-785 №2102 Оператор жолооч Самбуугийн Ганаа

5. Хөдөлмөрийн аварга” өрмийн машинчаар Уулын 1-р хэсгийн СБР-160 №07 өрмийн машинч Алтанхуягийн Эрдэмбилэг

6. Хөдөлмөрийн аварга Бульдозерчноор Технологийн авто машины ашиглалтын хэсгийн HD-275 №2111 бульдозерчин Гэндэнпэлжээгийн Батбаатар

7. Хөдөлмөрийн аварга жолоочоор Үйлчигээний авто машины хэсгийн Автокраны жолооч Дашхүүгийн Батнайрамдал

8. Хөдөлмөрийн аварга мэргэжлийн ажилтнаар Засварын хэсгийн Экскаваторын цахилгаанчин Болдбаатарын Баярхүү

9. Хөдөлмөрийн аварга мэргэжлийн ажилтнаар Нүүрс бутлан ачих хэсгийн Гагнуурчин Доржхандын Батболд

10. Хөдөлмөрийн аварга мэргэжлийн ажилтнаар Технологийн авто машины засварын хэсгийн Автын засварчин Хөххүүгийн Готов

11. Хөдөлмөрийн аварга мэргэжлийн ажилтнаар Ус шүүрүүлэх хэсгийн Насосны машинч Шийтэрийн Уранчимэг нар шалгарлаа.

Урхайчдын баярын хурлын төгсгөлд Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын хамт олон хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулж шилдэг бүтээлүүдээ өргөн барисан нь уурхайчин хамт олны баяр дээр баяр нэмж баясгалаа.

Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК-ийн үе үеийн уурхайчид та бүхэндээ Уурхайчдын баярын мэнд хүргэж аз жаргал, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Share this story!