БАГАНУУР ХК-ИЙН ХЭМАБ-ЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ УДИРДЛАГЫН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО.

Одоогоос яг жилийн өмнө Багануур ХК Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO 45001:2018 Олон Улсын стандартыг хэрэгжүүлэгч байгууллагаар батламжлагдаж гэрчилгээгээ гардан авсан. Энэ нь уг стандартыг нэвтрүүлэх ажлын эхлэл байсан бөгөөд цаашид жил бүр стандартын хэрэгжилтээ шалгуулж, баталгаажуулж байх юм.

Стандартын хэрэгжилтийн явцыг дотооддоо хянах зорилгоор гүйцэтгэлийн хэмжилт мониторинг, дотоод аудитыг тогтсон хугацаанд хийж, илэрсэн үл тохирлуудыг Гүйцэтгэх удирдлагын хэмжээнд танилцуулан шийдвэр гаргуулах удирдлагын дүн шинжилгээний хурлыг жил бүр хийдэг.

Энэ жилийн 6-р сард гүйцэтгэлийн хэмжилт мониторинг, дотоод аудитыг хийсэн бол өнөөдөр Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны удирдлагын дүн шинжилгээний хурлыг (УДШ) амжилттай зохион байгууллаа. Багануур ХК-ийн ХЭМАБ-ын менежментийн тогтолцоо нь ISO 45001:2018 Олон Улсын стандартын шаардлагад хэрхэн тохиромжтой, нийцтэй, үр нөлөөтэй байгааг Гүйцэтгэх удирдлагын зүгээс үнэлж, 2021 оны УДШ-ний хурлаар хэлэлцсэн үл тохирлын залруулалтыг 90%-иар дүгнэн баталгаажуулж, шинээр илэрсэн 6 үл тохирлыг хэлэлцэн, залруулах үүрэг даалгаварыг холбогдох албан тушаалтанд өгөхөөр шийдвэрлэв.

Share this story!