“Багануур” ХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө 70 хувийн биелэлттэй байна.

2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна. Тухайлбал: төлөвлөгөөнд тусгагдсан засварын ажил 73 хувь, хөрөнгө оруулалт 43 хувь, техник зохион байгуулалтын арга хэмжээний гүйцэтгэл 86 хувь, нийт төлөвлөгөөний биелэлт 70 хувьтай байна.

2022 оны эхний 8 сарын байдлаар Багануур ХК-ийн уурхайчин хамт олон 17.4 сая м3 уулын цулын ажил хийж, 10.5 сая/м3 хөрс хуулж, 2,6 сая тонн нүүрс олборлон борлуулж төлөвлөгөөг 101-107 хувиар биелүүлэн ажиллалаа. 09-р сарын 05-ны өдрийн байдлаар төвийн бүсийн нэгдсэн сүлжээний дулааны цахилгаан станцуудын гадаа байгаа Багануурын нүүрс 8-28 хоногийн нөөцтэй.

Share this story!