МЕТАЛЛ БОЛОВСРУУЛАХ СУУРЬ МАШИНЫ ОПЕРАТОР МЭРГЭЖЛИЙН УЛСЫН УРАЛДААН БАГАНУУР ХК-ИЙН ЗАСВАРЫН ХЭСЭГТ БОЛЛОО.

Металл боловсруулах суурь машины оператор буюу токарьчин мэргэжлийн уралдаанд Дархан-Уул, Өмнөговь, Орхон, Бор-Өндөр, Улаанбаатар хот дахь Барилгын политехник коллеж, Налайх зэрэг аймаг хотуудын 7 сургуулиас шалгаран ирсэн 15 суралцагч ур чадвараа сорин өрсөлдлөө. Уралдааны шүүгчээр Металл боловсруулалт инженерчлэлийн холбооны тэргүүн Д.Тулга, Багануур ХК-ийн ахмад уурхайчин, токарьчин Г.Сэлэнгэ, “Багануур” ХК-н Токарьчин-Фрейзерчин Ц.Алтанхуяг нар ажиллалаа. Оролцогчид сугалаагаар дарааллаа сонгон 16K20 маркийн токарийн суурь машин дээр ажиллаж, өгөгдсөн бэлдэц төмрийг ашиглан 3 төрлийн даагавар гүйцэтгэсэнээс Налайх дүүрэг дэх Политехникийн коллежийн суралцагч Ариунбаярын Гантулга тэргүүн байранд шалгарлаа. Орхон мэргэжил сургалтын төвийн суралцагч Мөнгөнхуягийн Азжаргал дэд байранд, Өмнөговь Политехникийн коллежийн суралцагч Отгондэлгэрийн Энхтайван гуравдугаар байранд тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Тэмцээнд оролцогч хүүхдүүд үеийн нөхдөөсөө суралцсан, туршлага хуримтлуулсан үр дүнтэй уралдаан боллоо хэмээсэн юм.

Share this story!