“УР ЧАДВАР БАГАНУУР 2023” УЛСЫН УРАЛДААНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Багануур ХК 2023 онд тохиож буй 45 жилийнхээ ойг тохиолдуулан сар бүр нийгэмд чиглэсэн томоохон арга хэмжээг зохион байгуулж байгаа. Үүний нэг нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын зөвшөөрөлтэйгээр Налайх дүүрэг дэх политехникийн коллеж, Трансвест Монголиа ХХК-тай хамтран Мэргэжлийн сургууль болон Политехник коллежийн суралцагчдын дунд зохион зохион байгуулж буй “УР ЧАДВАР БАГАНУУР 2023” улсын уралдаан юм. 2023.10.12-ны өдөр болсон энэхүү ур чадварын улсын уралдаан Тогооч, Хүнд машин механизмын оператор, Металл боловсруулах суурь машины оператор гэсэн 3 мэргэжлийн ангилалаар зохион байгуулагдлаа. Уралдаанд Дорнод, Хэнтий, Өмнөговь, Дархан-Уул, Орхон, Төв зэрэг аймгуудаас гадна Улаанбаатар, Налайх дүүрэг дэх мэргэжлийн сургууль, коллежуудын 40 гаруй оюутан сурагчид хүрэлцэн ирж оролцоо. Ур чадварын улсын уралдааны нээлтэд Багануур ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал, хамтран зохион байгуулагч Налайх дүүрэг дэх Политехникийн коллежийн захирал С.Мөнхбат, Комацу брэндийн Монгол дахь албан ёсны дистрибютер Трансвест Монголиа ХХК-ийн Хүний нөөц, Бизнес үйлчилгээний захирал Т.Алтанзул нар оролцож мэндчилгээ дэвшүүлж ороцогчдод амжилт хүслээ.

Share this story!