Ажлын байр: Сэтгэл зүйч

Энэ ажлын байранд анкет авах хугацаа дууссан болно.

Ажлын байрны зорилго: Сэтгэл зүйчийн мэргэжлийн үйлчилгээг ажилтан,  хамт олон, тэдний  гэр бүлд хүргэж, ажилтнуудын сэтгэл зүйг зөв төлөвшүүлэх арга зүйн удирдлагаар удирдлага, инженер техникийн ажилтан нарыг чиглүүлж, хамтран ажиллаж, сэтгэл зүйн чиглэлээр сургалт сурталчилгаа явуулах

Ажил үүргүүд:

  • Ажилтнуудын эрүүл мэндийн болон сэтгэцийн тулгамдсан асуудлыг эрсдлийн үнэлгээ хийж, сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын тусламж үйлчилгээ үзүүлэх
    • Ажилтнуудын зан үйл биеэ авч явах байдал, харилцааны болон бусад сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг тодорхойлон, дүгнэлт гаргаж, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх;
    • Ажилтан, тэдний гэр бүл, удирдлага нартай ганцаарчилсан ярилцлага хийж, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх;
    • Сэтгэл зүй, сэтгэцийн тулгамдсан асуудалтай, зан үйлийн болон сэтгэл хөдлөлийн хувьд анхаарал татсан ажилтнууд, тэдний гэр бүл, удирдлагатай тусгайлан төлөвлөгөө боловсруулан нийгмийн хариуцлагын мэргэжилтэнтэй хамтран ажиллах;
    • Ёс зүйн хэм хэмжээг чанд сахин мөрдлөг болгон ажиллах, хувь хүний нууцлалыг чанд сахин ажиллах
    • Ажилтнуудын нас бие бялдар, сэтгэл зүйн онцлогт тохирсон бодлого хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулахад нийгмийн хариуцлагын мэргэжилтэн, хөдөлгөөн засалч нарт мэргэжил арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах;
  • Ажилтнууд болон тэдний гэр бүлд  сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох, дэмжих чиглэлээр сургалт зохион байгуулах
    • Ажлын байр, компанийн орчинд ажилтныг хөгжүүлэх сургах үйл явцад сэтгэл зүйн таатай, эрүүл орчинг бүрдүүлэх зорилгоор баг хамт олон, хариуцсан анхан, дунд шатны удирдах ажилтан гэр бүлд зориулсан сургалтуудыг зохион байгуулах
    • Шинэ ажилтнуудыг дасан зохицох нөхцлийг бүрдүүлэх дадлагажуулах зорилгоор баг хамт олонд нь сургалт явуулах;
    • Сэтгэл зүйн судалгаа шинжилгээ хийх, илтгэл зөвлөмж боловсруулах;

Тавигдах шаардлага:

Мэргэжил: Сэтгэл зүйч, сэтгэл судлал, сэтгэл заслын мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

Мэргэшил:

  • Сэтгэл зүйч мэргэжлээр 3-с доошгүй жил ажилласан туршлагтай
  • Мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлж чаддаг
  • Мэргэжлийн дагуу гадаад  хэлний зохих түвшний мэдлэгтэй байх,
  • Компьютерийн хэрэглээний MS office програмуудыг өндөр түвшинд эзэмшсэн байх

Хувь хүний ур чадвар:

  • Хариуцлага хүлээх, харилцах, хамтран ажиллах, хурдан шуурхай, нягт, нямбай,
  • Багаар ажиллах чадвартай, эерэг хандлагатай, мэргэжлийн ёс зүйтэй байх
  • Шинийг эрэлхийлэгч, логик сэтгэлгээ сайтай, бүтээлч, ажилдаа идэвхи санаачлагатай байх

Бүртгэл:

2024.02.22 – 2024.03.07-ны 17:00 цаг хүртэл Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр)  hr@baganuurmine.mn имэйл хаягаар хүлээн авна.

https://baganuurmine.mn/wp-content/uploads/2022/06/Anket2022-3.docx

“Багануур” ХК Захиргаа Хүний Нөөц Удирдлагын Хэлтэс

Утас:70213739

Share this story!