Digging Dreams, Building Futures

Have anything to ask ?

0761-8523-398

БАГАНУУР ХК-ИЙН УУРХАЙЧИН ХАМТ ОЛОН 4 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ҮЗҮҮЛЭЛТ БҮРЭЭР БИЕЛҮҮЛЛЭЭ

2024 оны 4 дүгээр сард уурхайчид үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 102-105 хувиар биелүүлэн, 395.9 мян.тн нүүрс олборлон борлуулж, төвийн бүсийн нэгдсэн сүлжээний дулааны цахилгаан станцуудын найдвартай ажиллагааг ханган ажиллалаа. Түүнчлэн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэлд зориулж 4 бүлэг 147 ажлыг хийхээр төлөвлөн, хэрэгжүүлж эхлээд байна.

“ЗӨВЛӨН ТУСАЛЪЯ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

“Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе” сарын аяны хүрээнд Багануур ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс /ХАБЭАХ/ өнөөдөр “Зөвлөн тусалъя” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа. Тус хэлтэст ХАБ хариуцсан инженерүүдээс гадна үйлдвэрийн эмнэлэг, галын тасаг, байгаль орчны нэгж харъяалагддаг бөгөөд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Тухайлбал: ХАБ-н инженерүүд аюулгүй ажиллагааны […]

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

“Багануур” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цагт Багануур ХК-ийн төлөөлөгчийн газрын хурлын танхимд 96.06 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хурлыг Эрдэнэс Монгол нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт даргалж, тус нэгдлийн Санхүүгийн нэгдсэн удирдлагын газрын ахлах менежер Б.Батбаяр, Хууль, эрх зүйн газрын ахлах менежер Б.Гэрлээ болон компанийн ТУЗ-ийн гишүүд, бусад хувьцаа […]

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН “НИЙТИЙН ХӨЛ БӨМБӨГ” ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ ИЛГЭЭЛТИЙГ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Д.ТҮВШИНЖАРГАЛД ГАРДУУЛАВ.

“Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж байгаа. “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөр нь хүүхэд залуучуудын сонирхлыг хамгийн ихээр татдаг дэлхийн №1 спорт болох хөл бөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүүхэд залуусыг уг спортоор хичээллэх боломж бололцоогоор хангах, бааз суурийг бэхжүүлэх зорилготой юм. […]

БАГАНУУР ХК-ИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ, БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ БАТЛАГДЛАА

“Багануур” ХК-ийн 2024-2028 онд хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны менежментийн тогтолцоог үйлдвэрлэлийн бүх шатанд үр дүнтэй хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгахыг эрмэлзсэн бодлогын баримт бичиг батлагдлаа. Энэхүү бодлогын баримт бичгийн хүрээнд аюулгүй байдлыг эрхэмлэж, зөв хандлага үйлдлээр аюул, осолгүй үйлдвэрлэл […]

“БАГАНУУР” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД:

            “Багануур” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цагт “Багануур” ХК-ийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын хурлын танхимд хуралдаж дараах асуудлыг хэлэлцэнэ. Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөр, хувьцаа эзэмшигчийн саналын хуудсыг хүлээн авах өдрийг 2024 оны 4 […]

БАГАНУУР ХК-ИЙН УУРХАЙЧИН ХАМТ ОЛОН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ҮЗҮҮЛЭЛТ БҮРЭЭР БИЕЛҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

2024 оны нэгдүгээр улиралд нийт 8.2 сая.м3 уулын цулын ажил хийж, 4.9 сая.м3 хөрс хуулж, 1.5 сая.тн нүүрс олборлон борлуулж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 102-106 хувиар биелүүлэн, төвийн бүсийн нэгдсэн сүлжээний дулааны цахилгаан станцуудын хэвийн ажиллагааг хангаж байна.