“АМЖИЛТ БОЛ СОНГОЛТ” МАНЛАЙЛЛЫН ХӨТӨЛБӨРТ БАГАНУУР ХК-ИЙН 4 АЖИЛТАН АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Уул уурхайн салбарын залуу мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилготой “Амжилт бол сонголт” манлайллын хөтөлбөр 2023.07.18-наас 2023.09.10-ны хооронд 3 үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газар, “Эрдэнэс Монгол” ХХК, Удирдлагын академи хамтран зохион байгуулсан “Амжилт бол сонголт” манлайллын хөтөлбөрт Эрдэнэс Монгол нэгдлийн 13 байгууллагын 50 залуу мэргэжилтэн хамрагдаж Багануур Хувьцаат Компанийн 4 ажилтан оролцож идэвх санаачилга бүтээлч байдлаараа манлайлан шилдэг байгууллагаар шалгарсан байна.

Та бүхний цаашдын ажилд нь амжилт хүсье

Share this story!