ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР

Уул уурхайн салбар ихээхэн хэмжээний ус ашигладаг онцлогтой салбар бөгөөд усгүйгээр уурхай ажиллах боломжгүй юм.

“Багануур” ХК нь хариуцлагатай уул уурхайн зарчмыг мөрдлөг болгон 2023 онд 5,377,2 мян м.куб гүний ус шүүрүүлснээс Багагүн нуурыг нөхөн сэргээхэд 39,6 мян м.куб, Хужирт голыг тэжээж нөхөн сэргээхэд 873,2 мян м.куб, Хуцаа голыг тэжээж нөхөн сэргээхэд 476,2 мян м.куб, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд /зам усалгаа/ 124,6 мян м.куб, ил зумфээр дотоод цөөрөмд 494,3 мян м.куб, ногоон байгууламжийн усалгаанд 331 мян м.куб, Багануур дүүргийн Дулааны станцийн техникийн усны хэрэгцээнд 294,6 мян м.куб, Хэрлэн голруу 2,744 мян м.куб усыг цутган ажиллалаа.

Ингэснээр Багагүн нуурын усны түвшин 2м орчим дээшилж, Хэрлэн, Хужирт, Хуцаа голын гольдролын урсац нэмэгдсэн. Нарийны булаг, Зүүн бор булаг, Хайлаастын булгийн эхийг хашиж хамгаалан тухайн орон нутагт хүлээлгэн өгсөн.

Тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрт тусгагдсаны дагуу гадаргын болон газрын доорх уснаас батлагдсан хуваарийн дагуу усны дээж авч Байгаль орчны хэмжил зүйн төв лаборатори болон Геологийн төв лабораторид хүргүүлж улирал тутам шинжилгээнд хамруулдаг.

Share this story!