08

Sep

Багануур ХК Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO 45001:2018 Олон Улсын стандартыг хэрэгжүүлэгч байгууллагаар батламжлагдлаа.

Уул уурхайн компаниудын хамгийн чухал зорилтуудын нэг нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг бүрэн хангах явдал юм. Байгууллагын үнэт зүйл болсон ажилтнуудынхаа амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөлгүй байх бүхий л боломж нөхцөлийг бүрдүүлэн ажиллах нь ажил олгогчдын үндсэн үүрэг. Багануур ХК нь өдөр тутмын үйл ажиллагаандаа уурхайчдынхаа эрүүл мэндийг сахин хамгаалж, ажлын байрны эрсдэлийг

01

Sep

Ахмад уурхайчин АЛТАНГАДАС одонгоор шагнууллаа.

Багануур ХК-ийн ахмад уурхайчин Намсрайжавын Бямбадорж хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнууллаа. Шагналыг өнөөдөр дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун нар гардуулж баяр хүргэлээ. Н.Бямбадорж нь Багануурын уурхайд белазын жолооч, түлш цэнэглэгч машины жолооч, суудлын машины жолоочоор тасралтгүй 27 жил ажиллаад 2013 онд гавъяаныхаа амралтанд гарсан

20

Aug

Хэмнэлт-2021 уралдааны шилдэг саналын эздэд шагналыг гардууллаа.

Багануур ХК-ийн захиргаанаас зарласан “ХЭМНЭЛТ 2021” бүтээмж нэмэгдүүлж, хэмнэлт гаргах оновчтой санал шалгаруулах уралдаан амжилттай зохион байгуулагдаж өнөөдөр байр эзэлсэн ажилтнуудад шагналыг гардууллаа. Саналын уралдаанд нийт 30 санал ирснээс комиссын шалгаруулалтаар эдийн засгийн тооцоо судалгаа, хэмнэлтийн хэмжээ, хэрэгжүүлэх боломж зэргийг үндэслэн шилдэг 6 саналыг тодруулж байр эзлүүлсэн. НЭГДҮГЭЭР БАЙРАНД: ТАМЗХ-ийн дарга Ш.Гантөмөр санаачлан автын цахилгаанчин

20

Aug

“Хэмнэлт 2021” уралдааны Тэргүүн байр эзэлсэн санал.

Хийе бүтээе гэсэн сэтгэл зүтгэл байхад юм бүхэн амархан гэдэг үг бий. Багануур ХК-ийн Технологийн автомашин механизмын засварын хэсгийн дарга Ш.Гантөмөр санаачлан хэсгийнхээ автын цахилгаанчин Б.Эрдэнэбаяр, гагнуурчин Г.Отгонбаяр, механик Л.Ёндонжамц нартай хамтран ашиглахаа больж актлагдсан хуучин галын машиныг сэргээн сэлбэн засварлаж, тоноглон зориулалтын засварын машин бүтээж байна. Энэхүү зориулалтын засварын машиныг ашиглалтанд оруулж шаардлагатай багаж

20

Aug

Үндэсний сурын тэмцээнд Уурхайчин багийн харваачид амжилттай оролцоод иржээ.

Багануур ХК-ийн дэргэдэх үндэсний сурын Уурхайчин багийн харваачид энэ сард зохион байгуулагдсан тэмцээнүүдэд амжилттай оролцоод иржээ. Тухайлбал: 8-р сарын 7,8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болсон багийн аварга шалгаруулах их сорилго тэмцээнээс Хүрэл медаль хүртсэн байна. Тус тэмцээнд хот хөдөөгийн 20 багийн 300 гаруй харваач оролцжээ. Мөн 8-р сарын 14,15-ны өдрүүдэд болсон Дэлхийн уламжлалт спорт, тоглоомын олон

18

Aug

Үйлдвэрлэлийн мэдээлэл

Багануур ХК 2021 оны эхнээс 8-р сарын 16-ны өдрийн байдлаар нийт 12836.6 мян.м3 хөрс хуулж, 2471.6 мян.тн нүүрс борлуулж, 220 мян.тн авахад бэлэн нүүрсний нөөцтэй байна. Дулааны цахилгаан станцуудын гадна 210.7 мян.тн нүүрсний нөөцтэй. 2021 оны үлдэх хугацаанд 1848 мян.тн нүүрс хэрэглэгчдэд нийлүүлнэ.2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийт 3 бүлэг, 47 төрлийн ажлыг

17

Aug

Дүүргийн ЭМТ-д шаардлагатай хүчилтөрөгчийг Багануур ХК үнэ төлбөргүй үйлдвэрлэн өгч байна.

Коронавирусын халдвар авч, уушгины хатгалгаа болон амьсгалын дутагдалтай эмчлүүлж буй хүмүүст нэн шаардлагатай зүйл бол хүчилтөрөгч. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн хэрэгцээ эрс нэмэгдсэн энэ үед Багануур ХК нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж дүүргийн ЭМТ-д 2020 оны 01-р сараас эхлэн шаардлагатай хүчилтөрөгчийг үнэ төлбөргүй үйлдвэрлэн өгч байна. 2020 онд 88 ширхэг өндөр даралтат баллон

06

Aug

БАЙГАЛЬ ОРЧИН, НӨХӨН СЭРГЭЭЛТ

Уурхайн технологи үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг нь ашиглалтын явцад эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажил байдаг. Багануур ХК 1995 онд уурхайн үйл ажиллагаа хүрээлэн буй орчинд ямар замаар хэрхэн нөлөөлөл үзүүлж байгаа судалгаа хийлгэн, тайлан нь Дэлхийн банкаар зөвшөөрөгдсөнөөр 1999 оноос Дэлхийн банкны “Монгол нүүрс” төслөөр нөхөн сэргээлтийн ажлыг хэрэгжүүлж эхэлсэн.